АНУ-ын Ерөнхийлөгч жил бүр Төлөөлөгчдийн танхимд улс орны нөхцөл байдлын талаар томоохон илтгэл тавьдаг уламжлалтай. Энэ удаад Дональд Трамп илтгэл тавьж, ирэх жилийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлохын зэрэгцээ Цагаан ордонд хоёр дахь удаагаа эргэн ирснээс хойших ололт амжилтаа тэмдэглэх гэж байна.
Илтгэл нь Төлөөлөгчдийн танхимын их танхимд явагддаг бөгөөд Сенат ба Төлөөлөгчдийн танхимын гишүүд хамтран сууж сонсдог юм. Үүнээс гадна олон өндөр албан тушаалтнууд нэг дор цугладаг аж. Ерөнхийлөгчийн илтгэлд дотоодын болон олон улсад өрнөж буй чухал сэдвүүдийг хөндөх төлөвтэй байгаа юм байна. Трампын Засгийн газрын бүрэлдэхүүнд Аюулгүй байдлын сайд Кристи Ноем, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхий прокурор Пэм Бонди, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар ирсэн байна.
Төлөөлөгчдийн танхимын нэг талыг Бүгд Найрамдах намынхан дүүргэсэн байгаа бол Ардчилсан намынхан хамаагүй цөөхөн байгаа талаар мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Мөн Трампын гэр бүлийн гишүүд илтгэлийг сонсохоор суудлаа эзэлжээ. Трампын урьсан зочдын дунд ардчилалын төлөө тэмцэгч гэгддэг Жимми Лайгын охин уригджээ. Өнгөрсөн оны есдүгээр сард алагдсан улс төрийн идэвхтэн Чарли Киркийн эхнэр Эрика Кирк багтжээ. Бас Тэргүүн хатагтай Мелания Трамп асрамжийн газарт байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалагч Сьерра А. Бернс болон боловсролд хиймэл оюун ухааныг эерэгээр ашиглаж байгааг харуулсан 10 настай Эверест Невраумонт нарыг урьсан байна.
Сэтгэгдэл үлдээх