Улсын хилийн зурвас газарт хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглан, их хэмжээний ашиг олж буй “Смарт Эко Транс” компанид хамаарах тогтоолыг хүчингүй болгохоор боллоо.
Тус компани хоёр жилийн дотор 95,7 тэрбум төгрөгийн ашиг олжээ. 2025 оны 12 сард Ерөнхий сайд Г.Занданшатар “Смарт Эко транс” компанид хууль зөрчиж, давуу эрх олгосон болон Гашуунсухайтад үүссэн асуудлыг шалгаж ЦЭГЦЛЭХИЙГ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт даалгасан.
Ингээд ажлын хэсэг өнгөрсөн нэгдүгээр сард газар дээр нь ажиллаж, гаргасан дүгнэлтээ танилцууллаа.
Сэтгэгдэл үлдээх