Газар тариалан эрхэлдэг иргэдэд 100 га хүртэл газар эзэмшүүлэх хуулийн төслийг дэмжлээ

.Graph
2026-02-26

Газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийн хэрэгцээнд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газар эзэмшүүлэх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ.

Энэхүү зохицуулалтыг тусгасан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Ингэснээр иргэд амьдарч байгаа газраа аж ахуй эрхэлж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулан, орон нутагт ажлын байр нэмэгдэж, газрыг илүү ур дүнтэй ашиглаж, газраас хүртэх өгөөж нэмэгдэнэ хэмээн үзэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар газар олгохтой холбоотой хүндрэлүүд багасч, асуудлууд цэгцэрч байна хэмээн мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe