“Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

.Graph
2026-02-26

“Оюу толгой” компанийн санхүүжилтээр, “Ханбогд сумын Гурван талт зөвлөл”-ийн шийдвэрийн дагуу Ханбогд сумын малчдын нийтийн нөхөн олговрын төслүүдийн нэг болох “Ингэний сүүг өрхийн хэмжээнд цахилгаан саалтуураар бэлтгэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийг “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо хэрэгжүүлж байгаа юм.

Нийт 56 малчин өрхийг хамруулах уг төсөл нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг сайжруулах зорилготой. Эхний ээлжинд 15 өрхөд цахилгаан саалтуур, дагалдах төхөөрөмжүүдийг гардуулан өгч, төслийн хэрэгжилтийг албан ёсоор эхлүүллээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Дэмжиж байна

Насанбат

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe