91 настай, МУГТ Ц.Раднаа нас ахих нь амжилтад саад болдоггүй гэдгийг баталж чадлаа. Тэрээр Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдсан Нээлттэй мастеруудын тэмцээнд оролцож, 200 метрийн зайд нэгдүгээр байр, 100 метрийн төрөлд хоёрдугаар байр эзэлжээ.
Ц.Раднаа өрсөлдөгчөөсөө 39.64 секундийн өмнө барианд оржээ. Мөн энэ долоо хоногт Ц.Раднаа 400 метр, 800 метр, 1500 метрийн гүйлт болон гурвалсан үсрэлтийн төрөлд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа аж. Энэ талаараа, "Түрүүлсэндээ баяртай байна. Би гүйж байхдаа огт ядардаггүй. 95 нас хүрсэн ч гүйсэн хэвээрээ байж, уралдаан тэмцээнд түрүүлэхийг хүсэж байна. Өөрөөсөө залуу тамирчдыг ардаа орхиж чадсандаа баяртай байна” гэжээ. Мөн "Би улам сайжирч, өөрийн дээд амжилтаа эвдэхийг хүсэж байна. Энэ бол миний өөрийгөө эвдэх зорилго" гэлээ.
Ц.Раднаа биеийн тамирын багш байсан бөгөөд өдгөө 10 хүүхэд, 36 ач, зээтэй аж.
Нээлттэй мастеруудын наадам хоёрдугаар сарын 15-ныг дуустал үргэлжлэх бөгөөд насны хязгаар заадаггүй байна. Тус наадамд 92 орны 25,000 гаруй эрэгтэй, эмэгтэй тамирчид 30 гаруй спортын төрлөөр өрсөлдөж байна.
Сэтгэгдэл үлдээх