Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийг ариун цэврийн хэрэглэлийн үнэ, түүнийг дагасан асуудлуудын талаар сурвалжиллаа. Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Сарын тэмдэг ирсэн охидод ариун цэврийн хэрэглэл, сарын тэмдгийн эрүүл ахуйн боловсрол, бие засах болон гар угаах газраар дутагдаж байвал туйлын ядуурлыг зогсоож чадахгүй гэж НҮБ үздэг”.
Иймд “Охидын ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй хангах асуудлыг хуульчлах” гэсэн санаачилга гаргасан ч дэмжигдээгүй өнгөрч байсан. Өнөөдөр Улаанбаатар хот дахь худалдааны төв, супермаркет, сүлжээ дэлгүүрээр хамгийн хямд найман ширхэгтэй ариун цэврийн хэрэглэл таван мянган төгрөгөөс эхэлж байгаа бол дундаж нь 12-15 мянга, хэрэглэхэд хамгийн боломжийныг авъя гэвэл 20 мянгаас дээш үнэтэй байна.
Тэгвэл эмэгтэйчүүд ариун цэврийг хэрэглэлийг “Сардаа хорин мянга орчимд авдаг. Дундаж үнэ нь өсвөр насны охидод үнэтэй тусдаг” тухай ярилаа. Мөн өсвөр насны охид “Сарын тэмдэг сургууль дээр нэвтрэх асуудал гардаг. Энэ үед ичиж, санаа зовох асуудал гараад хэцүү байдаг. Ер нь нэг ангид өдөр болгон л тиймэрхүү асуудал гардаг” тухай хэллээ.
Манай улсад ариун цэврийн хэрэглэлийн татвар 15.5 хувь байдаг. Олон улсын жишиг харвал Австрали улсад ариун цэврийн хэрэглэлийн татварын тэглэж, Өмнөд Америкийн Бүгд Найрамдах Улс, Их Британи, Швед, Шинэ Зеланд, Шотланд зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг аж.
Сэтгэгдэл үлдээх