2023 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн хувьцаа эзэмшдэг бүх иргэдэд ноогдол ашиг олгогдоно

.Graph
2026-02-26

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ удаагийн ногдол ашиг нийтдээ 786.6 тэрбум төгрөг болж байгаа бол үүнээс 0.6 тэрбум нь ААН-д, 199.2 тэрбумыг иргэдэд олгохоор байна.

1072 хувьцаа нь бүрэн байгаа иргэн 70,216 төгрөг авна гэсэн үг юм.

Их хурлын 2024 оны 10 дугаар тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн бүх иргэдэд хувьцаа эзэмшүүлсэн. Иймд тухайн хугацаанд ноогдол ашиг тараах шийдвэр гарсан тохиолдолд хувьцаа эзэмшдэг бүх иргэд ноогдол ашигаа хүртэх юм. Харин өнгөрсөн хугацаанд 1072 хувьцаатай байсан 121.000 орчим иргэн нас барсан гэсэн тоон мэдээлэл байна.

Өмнөх ноогдол ашиг олгоход тэдгээр иргэдийн өвлөх эрх нээгдээгүй байсан учраас олгогдоогүй. Харин 2024 оны тогтоолоор эдгээр хүмүүсийг нээлтэй хувьцаанд оруулах шийдвэр гарсан. Иймд хувьцааг өвлүүлэх эрхийг нээхээр ажиллаж байгаа талаар ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу мэдээллээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe