Корнеллын их сургуульд суралцаж байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Монгол оюутанд 8 жил хорих ял оноолоо

.Graph
2026-02-27

АНУ-д сурч байхдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн Монгол оюутан Э.Б-д тус улсын шүүх найман жил хорих ял оноолоо. Тэрээр Корнелл их сургуульд 100% буюу 328,000 ам.долларын тэтгэлгээр суралцаж байсан юм.

2024 онд оюутны байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдож, нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн орон байрны хулгайн гэмт хэрэгт буруутайд тооцсон юм. Энэ мэдээлэл өнгөрсөн 11-р сард олон нийтэд цацагдаж байсан. 

Үйлдсэн хэргийнх нь ноцтой байдлаас шалтгаалан түүнд нийт 25 жил хорих ял оноох магадлал өндөр байгаа гэж Прокурорын газар өмнө нь мэдэгдэж байв. Хүчингийн хэрэгт 5-25 жил, орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд 3.5-15 жил хорих ял төлөвлөдөг аж.

Түүнчлэн ял эдэлж дууссаны дараа АНУ-ын “Бэлгийн гэмт хэрэгтнүүдийн бүртгэл”-д насан туршид нь бүртгэлтэй байлгадаг дүрэмтэй.

Түүнд ял оноох шүүх хурал өнөөдөр болж, шоронгоос суллагдсаныхаа дараа 10 жилийн турш гэмт хэрэг үйлдэхгүй байх шийтгэл ногдуулжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe