БНСУ-ын Үндэсний Ассамблей буюу парламентаас шүүхийн шинэчлэлийн маргаантай хуул баталсны маргааш Шүүхийн захиргааны дарга Пак Ёнжэ(PARK Young Jae) Дээд шүүхийн ерөнхий шүүгч Чо Хий-дэ(Cho Hee-dae)-д огцрох хүсэлтээ уламжилсан байна.
Түүний энэхүү шийдвэр нь эрх баригч Ардчилсан намаас “хууль гуйвуулах” гэх шинэ төрлийн эрүүгийн гэмт хэргийг бий болгох хуулийн төслийг баталсантай холбоотой гэж эх сурвалжууд тайлбарлажээ.
Уг хуулиар шүүгч, прокурор нь хууль зүйн зарчмыг санаатайгаар эсхүл хэргийн баримтыг зориудаар өөрчилж мушгин гуйвуулсан нь тогтоогдвол 10 хүртэл жилийн хорих ял оноохоор тусгасан байна.
Энэ нь шүүхийн шинэчлэлийн гурван багц хуулийн нэг бөгөөд шүүх засаглалын бие даасан байдалд халдаж болзошгүй гэх шүүмжлэл дагуулжээ.
Пак Ён Жэ төслийг хэлэлцэх үеэр шүүхийн байгууллагын байр суурь, саналыг хууль боловсруулах шатанд тусгах шаардлагатайг өмнө нь онцолж байсан аж.
Түүний удирдаж байсан байгууллага нь төсөв, санхүү, хүний нөөц зэрэг захиргааны асуудлыг хариуцдаг байна.
Эх сурвалж: Yonhap
Сэтгэгдэл үлдээх