Монголын цуглуулагчид дэлхийн маркийн үзэсгэлэнд амжилттай оролцжээ

.Graph
2026-02-16

Эмирейтс Филателийн Холбоо (EPA) Дубай 2026 Дэлхийн маркийн Үзэсгэлэнг зохион байгуулсан. Дэлхийн өнцөг булан бүрт филателистууд болон тамга цуглуулагчдын дунд найрсаг харилцаа хөгжүүлэх, ойр дотно хамтын ажиллагааг хадгалах, Филатели болон тамга цуглуулалтыг хамгийн дээд олон улсын түвшинд сурталчлах зорилготой аж.

Дубай хотноо энэ оны 2 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дубай 2026 - Дэлхийн маркийн үзэсгэлэнд 76 улсын 469 цуглуулагч /филателист/ оролцов. Тус үзэсгэлэнгээс Монголын цуглуулагч /филателист/ Ц.Ашид том мөнгө, Д.Тэмүүлэн, Д.Мишээл нар мөнгө, Б.Билгүүн хүрэл медаль тус тус хүртсэн бол Ч.Содоо 85 оноо авсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe