Энэ сарын 5-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Toyota Prius загварын автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг хэргийг 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдсэн байна. Эдгээр хүүхдүүд Баянгол дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байсныг мөн тогтоожээ.
Сэтгэгдэл үлдээх