Ираны өмнөд хэсэгт орших Персийн булан болон Оманы булан-г холбодог Hormuz хоолойг хаах талаар Ираны дотоодын хэвлэлүүд мэдээлжээ. Уг хоолой нь Ираны нутаг дэвсгэрийн ойролцоо байрладаг бөгөөд олон улсын далайн худалдаанд онцгой стратегийн ач холбогдолтойд тооцогддог.
Hormuz хоолой нь дэлхийн газрын тос дамжин өнгөрдөг хамгийн чухал зангилаануудын нэг бөгөөд дэлхийн нийт газрын тос, байгалийн хийн ойролцоогоор 20 хувь нь энэхүү нарийн хоолойгоор тээвэрлэгддэг байна. Тус хоолойгоор Саудын Араб, Ирак, Кувейт, Катар, Нэгдсэн Арабын Эмират зэрэг Персийн булангийн орнуудын газрын тос, хий олон улсын зах зээлд хүрдэг.

Ираны хэвлэлүүдийн мэдээлэлд уг хоолойг хаах боломжийг геополитикийн хурцадмал байдал, аюулгүй байдлын нөхцөлтэй холбон дурдсан боловч одоогоор Ираны Засгийн газраас албан ёсны шийдвэр, тодорхой хугацаа зарлаагүй байна. Гэсэн ч ийм мэдэгдэл нь олон улсын зах зээлд эрсдэл үүсгэж, эрчим хүчний үнэ өсөх магадлалыг нэмэгдүүлж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна.
Хэрэв Hormuz хоолойн хөдөлгөөнийг бодитоор хязгаарлавал дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт, далайн тээвэр, улмаар олон улсын эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэй хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Одоогоор уг асуудлын талаарх албан ёсны байр суурь, цаашдын алхмууд тодорхойгүй хэвээр байна.
Hormuz хоолой нь дэлхийн эрчим хүчний хамгийн эмзэг цэгүүдийн нэг гэж тооцогддог. Учир нь:
Иймээс тус хоолой хаагдвал Зах зээл дээр нийлүүлэлтийн эрсдэл үүснэ. Ингэснээр нефтийн үнэ өсөж, инфляц нэмэгдэх, тооцоолж байсан эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй юм.
Сэтгэгдэл үлдээх