ГХЯ: Израйл, Египет зэрэг улсад 281 орчим Монгол иргэн бий

Г.Энэбиш
2026-03-01

Израил Улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран Улсад оршин суугаа монгол иргэн байхгүй болно.

Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара дахь ЭСЯ-наас Израил дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Хэрэв иргэдээс хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх туршлагын дагуу Тель-Авиваас Таба боомтоор Египетийн хил нэвтрүүлэн, татан авах ажиллагааг зохион байгуулна.

ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байна.

Үүнд:

• Израил-40,

• АНЭУ-80,

• Египет-45,

• Кувейт-38,

• Саудын Араб-23,

• Йордан-1,

• Оман-2,

• Бахрейн-33,

• Катар-19.

Тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэддээ Анкара, Абу-Даби, Каир, Кувейт дэх ЭСЯ-аар дамжуулан шаардлагатай зөвлөгөө мэдээлэл, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна гэж гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

                                Гадаад харилцааны яамны шуурхай утсаар мэдээлэл солилцохыг зөвлөв 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яаманд шуурхай штаб байгуулан ажиллаж, бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдтэй холбогдож, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Ойрхи Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байгаа бөгөөд байнга оршин сууж байгаа болон түр хугацаагаар энэ бүс нутагт оршин сууж байгаа иргэд:

• Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;

• Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудан;

• Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;

• Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;

• Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe