“500px Global Photography Awards 2025”-ын шилдгээр монгол зурагчны бүтээл шалгарлаа

.Graph
2026-02-16

Тухайн жилийг тодорхойлсон бүтээлч сэтгэлгээ, техникийн төгс ур чадвар, өгүүлэмжийн хүчээрээ онцгойрсон гэрэл зурагчдыг алдаршуулдаг 500px Global Photography Awards-ын шилдгүүд тодорчээ. 

Энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган бүтээл Architecture, Animal, Landscape, Portrait, Real Stories гэсэн таван ангилалд хүчирхэг түүх, гайхалтай техник, онцгой уран сайхны харааг харуулан өрсөлдсөн аж. 

Ангилал бүрд хоёр ялагч тодорсон бөгөөд тэд Judges’ Choice болон People’s Choice шагналыг өвөрмөц байдал, нөлөөлөл, ур чадвараараа тэргүүлсэн уран бүтээлчид хүртсэн байна.

Тэгвэл тус тэмцээнээс монгол зурагчин М.Ганзоригийн бүтээл хоёр шагналын эзэн болжээ. 

Judges’ Choice буюу Шүүгчдийн сонголтын ялагчаар

 People’s Choice Олон нийтийн сонголтын ялагчаар

Эдгээр ялагч дундаас хоёр зурагчин хоёр шагналын эзэн болжээ. Үүнд 500px-ын нэрэмжит Photographer of the Year шагналыг монгол зурагчин GZ Miimaa буюу М.Ганзориг хүртжээ. Харин Popular Photographer of the Year шагналыг uggetheexplorer-ын бүтээл хүртсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe