Иран "АНУ болон Израилд удахгүй хамгийн хүчтэй цохилтоо илгээнэ" гэж мэдэгдсэний дараа Дональд Трамп "Илүү том хүч хэрэглэнэ" гэж анхаарууллаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Truth сошиал хуудастаа Ираныг АНУ болон Израильд хариу цохилт өгөхгүй байхыг анхаарууллаа.
Дональд Трамп "Иран өнөөдөр өмнө нь хэзээ ч байгаагүй хүчтэй цохилтыг өгөх болно гэж мэдэгдсэн. Гэсэн ч тэд үүнийг хийхгүй байсан нь дээр. Хэрэв тэгвээс бид тэдний өмнө нь хэзээ ч харж байгаагүй хүчээр цохилт өгөх болно!" гэжээ.
Хэдхэн цагийн өмнө Иранчууд удахгүй АНУ болон Израил руу хамгийн хүчтэй, сүйрлийн цохилтоо хийх болно гэж анхааруулсан юм.
Сэтгэгдэл үлдээх