Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, гаргасан шийдвэрээ Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх үүрэгтэй.
Энэ дагуу нийт 86 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаарх шийдвэрээ ирүүлснээс 47 хувьцаат компани буюу нийт хувьцаат компанийн 54.66 хувь нь 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол 39 хувьцаат компани буюу 45.34 хувь нь ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэж, энэ талаар олон нийтэд мэдээлээд байна.
Тодруулбал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй 21 компани 909.92 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 96.13 хувийг, II ангилалд бүртгэлтэй 19 компани 35.27 тэрбум төгрөг буюу 3.73 хувийг, III ангилалд бүртгэлтэй 6 компани 1.24 тэрбум төгрөг буюу 0.13 хувийг, биржийн бүртгэлээс хасагдсан 1 компани 0.11 тэрбум төгрөг буюу 0.01 хувийг бүрдүүлж байна.
Мөн сүүлийн 3 жилд олон нийтэд нээлттэй болсон 8 компаниас 5 нь 52.94 тэрбум ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн нь 5.59 хувийг, нэр бүхий 4 банк 544.59 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн нь нийт ногдол ашгийн 57.54 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл үлдээх