АНУ-Израиль Ираны мөргөлдөөн гурав дахь өдрөө үргэлжилж, бүх талууд өргөн хүрээтэй агаарын цохилтоо илгээсээр байна. Бямба гарагт АНУ-Израиль анхны цохилтоо Ираны нийслэл Тегеран хотод хийсэн бол хариуд нь Иран Ойрхи Дорнодын улсуудад цохилтоо өгсөөр байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Ираны өмнөд хэсэгт орших Персийн булан болон Оманы буланг холбодог Ормузын хоолойг хаах талаар Ираны дотоодын хэвлэлүүд мэдээлсэн. Уг хоолой нь Ираны нутаг дэвсгэрийн ойролцоо байрладаг бөгөөд олон улсын далайн худалдаанд онцгой стратегийн ач холбогдолтойд тооцогддог. Ормуз хоолой нь дэлхийн газрын тос дамжин өнгөрдөг хамгийн чухал зангилаануудын нэг бөгөөд дэлхийн нийт газрын тос, байгалийн хийн ойролцоогоор 20 хувь нь энэхүү нарийн хоолойгоор тээвэрлэгддэг байна.
Өчигдөр буюу ням гарагт тус хоолойн ойролцоо цохилт ирсний улмаас хоёр хөлөг осолджээ. Үүнээс улбаалан дэлхийн газрын тосны үнэ өслөө.
Өнөөдөр буюу даваа гарагийн өглөө Азийн хөрөнгийн зах зээлүүд нээгдэхэд газрын тосны үнэ 10 орчим хувиар өссөн байна. Үнэ нь тогтворжоод байсан брент төрлийн газрын тосны үнэ бараг 8 хувиар өсөж, баррель нь 78.41 ам.долларт хүрчээ. Энэхүү өсөлт нь өнгөрсөн 2025 оны нэгдүгээр сард гарсан өсөлтөөс хойш дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт болж байна.
Ийн өсөлт ажиглагдсан ч дэлхий даяар энэ салбарын зах зээлд огцом өөрчлөлт ороогүй гэж “MST” эрчим хүчний судалгааны хэлтсийн дарга BBC-д ярьжээ. Саул Кавонич “Ормуз хоолой эргэн сэргээгдсэнээр заах зээл сэргэж, бага зэргийн өсөлт эргээд буурах магадлалтай” гэлээ.
Харин зарим шинжээчид энэ байдал удаан хугацаагаар үргэлжилбэл 10 хувиар өсөж, 100 ам.доллароос давж магадгүй гэж харж байна.
Сэтгэгдэл үлдээх