Өнгөрсөн шөнө юу болов?

Д.Халиунаа
2026-03-03

АНУ-Израил Иран руу цохилтоо өгч эхэлснээс хойш дөрвөн өдөр өнгөрч байна. Гурван улсын хооронд эхэлсэн мөргөлдөөн одоо Ойрхи Дорнодыг бүхэлд нь хамарч олон газруудад дайны пуужингууд галаа нээсээр байгаа юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч хэдхэн цагийн өмнө хийсэн мэдэгдэлдээ энэ дайныг анх 4-5 долоо хоног үргэлжилнэ гэж төлөвлөж байсан бол одоогоор маш хурдацтай өрнөж байна гэж хэлсэн юм. 

Харин Ираны зэвсэгт хүчин Израил болон АНУ-ын цэргийн баазууд руу довтолсоор байна. Одоогоор уг ажиллагаа зөвхөн агаарын цохилт дээр түшиглэн явагдаж байгаа бөгөөд хэрэв үүнд хуурай замын цэрэг оролцож эхэлбэл хохирлын хэмжээ эрс өсөх эрсдэлтэй. АНУ-д ирэх хохирол цаашдаа ихсэх төлөвтэй байгаа ч Трамп зорилгодоо хүртэл энэ мөргөлдөөнийг дуусгахгүй гэлээ. 

Өнгөрсөн шөнийн болсон онцлох үйл явдлууд:

  • АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мэдэгдэл хийж, Иран шиг дэглэмтэй улс цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэлээ. 
  • НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга  Марк Руттег Европчууд АНУ-ыг дэмжиж байгаа гэж мэдэгдлээ. 
  • Ираны Дээд удирдагч асны эхнэр Мансурех Хожасте Багерзадег гэртээ нас баржээ. Дээд удирдагч асан Хаменеигийн гэр бүл дөрвөн хүү, хоёр охинтой байжээ. Өнгөрсөн өдрүүдэд Түүний охин, ач хүү, хүргэн нь халдлагад өртөж амиа алдсан.
  • Израилын Ерөнхий сайд Иран цөмийн зэвсэгтэй болбол энэ нь хүн төрөлхтний эсрэг заналхийлэл болно гэлээ. Бенжамин Нетаньяху “Тиймээс бид өөрсдийгөө Тиймээс бид өөрсдийгөө болон хүн төрөлхтнийг хамгаалахаар ажиллаж байна. Бидэнтэй нэгдэж байгаа дэлхийн агуу удирдагч Дональд Трампад баярлалаа” гэлээ. 
  • Их Британийн Ерөнхий сайд АНУ, Израилтай хамтарч Иран руу цохилт өгөхгүй гэж мэдэгдлээ.
  • Дональд Трамп Иранд үзүүлэх томоохон цохилтуудын давалгаа  хараахан эхлээгүй байна. Удахгүй эхэлнэ гэлээ. Трамп “Бидний зорилго бол  Ираны пуужингийн чадавх болон тэнгисийн цэргийн хүчийг устгаж, тэднийг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх явдал юм” гэв.
  • Тегеран болон Ираны бусад хотуудад төрийн зохион байгуулалттай жагсаалууд боллоо.
  • Израилын цэргүүд Ливаны нийслэл хот руу олон тооны цохилт өгсөний улмаас 52 хүн амиа алдлаа.
  • Ираны 49 өндөр албан тушаалтан амиа алдсан гэж АНУ мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe