Өнөөдөр Улаанбаатарт 19-20 цагийн хооронд сарны бүтэн хиртэлт ажиглагдана

.Graph
2026-03-03

Сарны бүтэн хиртэлт өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр тохиох гэж байна. Нар, дэлхий, сар нэг шугамд давхцаж, саран дээр дэлхийн сүүдэр тусах үед сарны хиртэлт үүсдэг. 

Энэ удаагийн бүтэн хиртэлтийг Хойд Америк, Төв Америкийн дийлэнх хэсэг, Өмнөд Америк, Зүүн Ази, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арлуудын зарим хэсгээс ажиглах боломжтой байх аж. Энэ ховор үзэгдлийг “Blood Moon” гэж нэрлэдэг бөгөөд бүтэн хиртэлтийн үеэр сар тод улбар өнгөтэй харагддаг байна.

Улаанбаатар хотод бүтэн хиртэх хугацаа 19:04 цагаас 20:02 хүртэл нэг цаг орчим үргэлжлэх бөгөөд оргил үе нь 19:33 минутад тохиохыг Хүрэл тогоот дахь “Улаанбаатар одон орон судлах оргил”-оос мэдээлжээ.

Яг энэ үзэгдэл нь энэ жилийн сүүлээр буюу наймдугаар сарын 27-28-нд дахин үзэгдэнэ гэж тэнгэр ажиглагчид хэллээ. 




 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe