ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан орон нутагт ажиллажээ. Энэ үеэр хүүхдийн эрх хангагдахгүй байх нөхцөлтэй байгаа асуудлыг хөндлөө.

Тухайлбал Булган аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн дотуур байрны ариун цэврийн байгууламж шаардлага хангахгүй болсон байна.
Энэ талаар Ж.Хунан "Хэдий болтол хүүхдүүдээ ийм юманд ариун цэврийг нь сахиулах юм болдоо. Энэ цэцэрлэг, сургууль, дотуур байр, ОО, усанд орох газрын асуудлыг нэг мөр шийдчих юмсан" гэв.
Монгол Улсын Засгийн газар 2020 онд 2022 онд бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална гэсэн зорилт гаргасан ч энэ ажил бүрэн дуусаагүй байна.
2024 оны байдлаар 233 цэцэрлэг, 337 сургууль, 250 дотуур байр нүхэн жорлонтой хэмээн тоологдож байжээ..
Тэгвэл "Хөвсгөлийн 4 сумын дотуур байр, сургуулийн асуудал Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэгдэх юм шиг байна" хэмээн мөн ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх