Засгийн газар бондын арилжаа амжилттай хийж ₮51.7 тэрбумын хүүгийн зардал хэмнэжээ

.Graph
2026-03-03

Засгийн газраас олон улсын зах зээлд шинэ бонд гаргасантай холбоотой сангийн яамны Санхүүгийн бодлогын газраас мэдээлэл өглөө. 

Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга өчигдөр гэхэд Монгол Улс ганцаараа олон улсын бондын зах зээл дээр мөс зүсэж гарч ирж, нийт ирсэн санал нь 1.6 тэрбум ам.доллар буюу 3.2 дахин давж ирсэн нь Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчид итгэж байгаа нь харагдаж байгааг онцоллоо. 

Тэрбээр, “Засгийн газраас “Сенчири-5” өрийн дахин санхүүжилтийн ээлжит арга хэмжээг энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай авч хэрэгжүүллээ. Өөрөөр хэлбэл, шинэ босгож байгаа бондоор өмнөх бондуудынхаа өрийг төлж байгаа хэрэг юм. Өнгөц харахад өрийг өрөөр төлөөд байгаа мэт боловч нэгдүгээрт, Засгийн газар хэдий хэмжээний бага купонтой, хэдий амжилттай бонд гаргаж чадна тэр хэмжээгээр хувийн хэвшлийнхэн олон улсын зах зээлээс мөнгө босгон өгөөжийн муруй болж өгдөг. 

Тус арга хэмжээний хүрээнд 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалсан. Захиалга 3.2 дахин нэмэгдэж ирсэн. Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад”, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийж чадлаа. Нийт ирсэн санал нь 1.6 тэрбум ам.доллар буюу 3.2 дахин давж ирсэн нь Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчид итгэж байгаа юм байна гэж харагдлаа. Манай улсаас гадна дөрвөн улс орон Засгийн газрын бонд зарлах байсан ч цуцлагдсан. Хэдий нэг талдаа эрсдэлтэй боловч анхдагч байж чадсанаараа саналаа авч, манайх 4 тэрбумаар буюу 8 дахин үржиж захиалга авч чадсан.

Одоогийн байдлаар Номад бонд болон Сенчюри бондын купон 8.65 хувийн хүүтэй байсныг бага хүүтэй зээлээр дахин санхүүжүүлж чадлаа. Хүүгийн хэмнэлт нь 14.5 сая ам.доллар буюу 50.7  тэрбум төгрөг хэмнэж чадсан гэсэн үг. Өчигдөр 111 хүсэлт ирүүлснээс 94 нь эзмшигч болж чадсан. Олон улсын зах зээлд боломжийн үнэлгээ гэж харж байна. Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн нь өрийн удирдлага, төсвийн сахилга бат бөгөөд зээлжих зэрэглэлээ бид ахиулж чадсантай ч холбоотой” гэлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe