Малчдын орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт ноос ноолуур, банкны салбарынхантай уулзлаа.
Эдийн засгийн өсөлтөд зонхилох нөлөө үзүүлсэн ноос ноолуурын салбарынханд Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ. Тус салбарынхан 2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолж, 335 сая ам.долларын орлого олжээ.
Экспортын хэмжээг 2024 онтой харьцуулахад 5.7 дахин өссөн үзүүлэлт юм. 2025 оны эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай гарсан бөгөөд 40 хувийг ХАА салбар тэр дундаа ноос ноолуурын салбар бүрдүүлжээ
Уулзалтын үр дүнд гүн боловсруулалт хийж, ээрэх үйлдвэр байгуулах төслийг бодлогоор дэмжих, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэх, нийслэлд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулахыг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо.Мөн татварын бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар судалж, санал боловсруулахыг Сангийн яаманд даалгав.
Сэтгэгдэл үлдээх