Шадар сайд Х.Ганхуяг: “Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал, дүгнэлт боловсруулж байна

.Graph
2026-03-04

“Шинэ хоршоо”-той холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал, дүгнэлт боловсруулж байна. Өмнө нь Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай хуулийн дагуу тодорхой санхүүжилт олгогдож байсан ч хэрэгжилт жигд бус явж ирсэн. Хуулиар бол улсын болон орон нутгийн төсвийн дор хаяж нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулах ёстой. Энэ хөрөнгийг тусгай санд төвлөрүүлж, бэлэн байдлыг хангах учиртай. Гэвч олон жил дараалан энэ заалт бүрэн хэрэгжээгүй, зарим тохиолдолд огт батлагдаагүй явсан. Үүний улмаас бодит асуудал үүсэхэд орон нутагт нөөцгүй, шууд УОК-оос дэмжлэг хүсдэг тогтолцоо тогтсон.

Тиймээс бид Гамшгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Зорилго нь тодорхой. Нэгдүгээрт, эрсдэлийн санхүүжилтийг тогтмол, ил тод болгох. Хоёрдугаарт, орон нутгийн хариуцлагыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, гамшгийн тохиолдол бүртгэгдэхээс өмнөх урьдчилан сэргийлэх шатанд бодитой хөрөнгө зарцуулдаг тогтолцоог бүрдүүлэх. Гамшиг тохиолдсоны дараа арга хэмжээ авах бус, өмнө нь эрсдэлийг бууруулдаг, төлөвлөдөг, санхүүжүүлдэг систем рүү шилжих нь хамгийн чухал гэж харж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe