Дайны улмаас АНЭУ-д аяллаар явж байсан Монгол иргэд гарч чадалгүй гацжээ

.Graph
2026-03-04

АНУ, Израилийн нисэх хүчин Иран улсад цохилт өгч хариуд нь Иран улс ойрхи дорнодын улсууд руу цохилт өгч байгаа. Тэгвэл дайны нөхцөл байдлын улмаас АНЭУ-д аялж явсан Монгол иргэд эх орондоо ирж чадалгүй гацжээ.

Ц.Золжаргал: Элчин сайдын яамнаас одоогийн байдлаар дайн болоогүй. Агаарын довтолгоог зогсоохын улмаас агаарт пуужинг зогсоох явцад хэлтэрхий зарим газруудад унаж байгаа гэсэн. Гэхдээ сэрэмжтэй байж олон нийтийн газраар явалгүй гэртээ байхыг хүссэн.

Ц.Сувд-Эрдэнэ: Бид аяллаар 2-р сарын 22-нд Монголоос хөдлөөд АНЭУ-ын Абу Даби хотод буусан. Бидний аялах маршрут круиз аяллаар долоо хоног явах байсан. Яг дөрөв дэх өдөр явж байх үед дайны нөхцөл байдал үүссэн. Үүнээс болоод круиз маань Дубайгаас ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй. Нөхцөл байдлыг харгалзан үзэж тодорхойгүй хугацаагаар зогсолт хийсэн. Хөлөг онгоцны ахмад аюулгүй байдлын улмаас онгоц дээрээ байхыг зөвлөсөн. 

Эх сурвалж: Ийгл телевиз

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe