Мөргөлдөөн эхэлснээс хойш Иранд 1000 гаруй иргэн амиа алджээ

.Graph
2026-03-04

АНУ-д төвтэй Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт буюу хоёрдугаар сарын 28-нд АНУ-Израиль Иранд цохилт өгч эхэлснээс хойш Иранд нийт 1097 гаруй иргэн амиа алджээ. Амиа алдсан иргэдийн дунд 10 наснаас доош 181 хүүхэд байжээ.

Мөн нийт 5402 хүн шархадсан бөгөөд үүний дунд 100 хүүхэд багтаж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Иранд ойролцоогоор 104 цохилт ирсэн гэж тус байгууллага мэдээллээ. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  "АНУ-д ирэх хохирол цаашдаа ихсэх төлөвтэй байгаа ч Трамп зорилгодоо хүртэл энэ мөргөлдөөнийг дуусгахгүй" гэсэн юм. Мөн Трамп нэмж хэлэхдээ, "Иранд үзүүлэх томоохон цохилтууд хараахан эхлээгүй байна. Удахгүй эхэлнэ" гэж мэдэгдсэн. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe