Ядуурлыг бууруулах үндэсний санаачилгын хүрээнд аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг өгч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээг орон даяар хэрэгжүүлэхээр боллоо
Хөдөө орон нутгийн хүн амын 35.5%, хот суурин газрын 23% ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байгааг судалгаанд дурджээ. Ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаа тул Засгийн газраас “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга”-ыг өрнүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд амьжиргаа багатай өрх, иргэдийг малжуулах, ногоо тарих, өрхийн үйлдвэрлэл эрхлэх зэргээр хөдөлмөр эрхлэх боломжийг бүхий л талаар дэмжинэ.
Сэтгэгдэл үлдээх