Хуульч О.Батхүү Үндэсний эвслээс гарах нь тодорхой болжээ

.Graph
2026-03-05

Хуульч Батхүү Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг унагахад дэмжих байр суурьтай байсан бол намын дарга Н.Номтойбаяр нь  эсрэг байсан. Өнгөрсөн намар мөн Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулахад Н.Номтойбаяр Д.Амарбаясгалангийн талд ажилласан бол хуульч О.Батхүү УИХ Үндсэн хууль зөрчсөн гэдэг байр суурь илэрхийлж байв.

Энэ хоёр хүний хамтрал 2024 оны сонгуулийн өмнөөс эхлэлтэй ба хуульч Батхүү Н.Номтойбаярын өмгөөлөгчөөр ажиллаж түүнийг дэвших эрхтэй гэдэг шийдвэр гаргуулж байсан юм. Гэвч сонгуулийн дараанаас Н.Номтойбаяр илтэд Л.Оюун-Эрдэнэ, Л.Амарбаясгалн  нарын талыг баримтлах болсноос хуульч О.Батхүү Н.Номтойбаяраас холдох болжээ. Н.Номтойбаяр намрын улс төрийн үеэр тухайн үеийн их хурлын даргын өрөөгөөр гүйдэлтэй бол илтэд дэмжиж ажилласан. Энэ тухайгаа ч хэвлэлд удаа дараа илэрхийлж байв. Ийнхүү хвврын улс төртэй зэрэгцэн намууд доторх хөдөлгөөн өрнөж эхэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe