Ираны дараагийн удирдагчаар амиа алдсан Аятолла Али Хаменеигийн хүү томилогдох магадлалтай байна

.Graph
2026-03-06

АНУ-Израиль Ираны мөргөлдөөн өнгөрсөн бямба гарагт эхэлсэн бөгөөд одоо долоо дахь өдрийнхөө нүүрийг үзэх гэж байна. Ираныг 37 жилийн турш удирдсан Дээд удирдагч Аятолла Али Хаменеиг бямба гарагт өөрийн офисстоо халдлагад өртөж амиа алдсан. Түүнээс гадна хэд хэдэн өндөр албан тушаалтнууд амиа алдаж, Хаменеигийн эхнэр, охин, ач хүү, хүргэн зэрэг гэрийн бүлийн гишүүд нь мөн цохилтод өртсөн юм.

Түүний үхлээс хойш дараагийн удирдагч хэн болох вэ гэдэг эргэлзээг дагуулаад байсан бол одоо түүний хүү эцгийгээ залгамжлахаар зэхэж байна.

Хаменеигийн хоёр дахь хүү болох Можтаба Хаменеи одоо 56 настай бөгөөд түүнийг залгамжлагчаар томилсон эсэх албан ёсны мэдээлэл одоогоор баталгаажаагүй байна. Харин Ираны дээд албанийнхан мягмар гарагт мэдээлэхдээ залгамжлалыг лхагва гарагийн өглөө зарах талаар мэдэгдсэн боловч түүнийг АНУ-Израилын бай болохоос болгоомжилж буйгаа илэрхийлжээ.

Энэхүү таамаглал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад таалагдаагүй бололтой. Трамп “Axios” мэдээллийн байгууллагат өгсөн ярилцлагадаа, “Дараагийн удирдагчийг сонгоход би оролцох ёстой. Хаменеигийн хүү надад лав хүлээн зөвшөөрөгдөхгүй. Яагаад гэвэл би Иран улсад энх тайван, эв нэгдэл авчрахыг хүсэж байна” гэжээ. 

Ираны Үндсэн хуулийн дагуу Хаменеигийн залгамжлагчийг түүнийг сонгосон байгууллага болох Удирдлагын Шинжээчдийн Чуулган сонгох ёстой аж. Хаменеигийн гэр бүл дөрвөн хүү хоёр охинтой бөгөөд түүний нэг хүү халдлага гарах үед аавтайгаа хамт амиа алдсан байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe