Лөйвдуулж удаа дараа доромжлуулсан Эрдэнэс Монгол компаниас мэдэгдэл гаргажээ

.Graph
2026-03-06

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэс Монгол хэнд ч хэрэггүй компани. Нэг л их гадаадад сургууль төгссөн бузрууд. 20 хүнээ авч үлдээд 200 хоолны саваа цомхотго. Оюутолгой, Тавантолгой дээр судлагаа хийж байгаа хүмүүс байгаа. Бага зардлаар ажиллах боломжтой.  Тэтгэмж аваад явсан хүнийг ажилд авсан. Нутгийнхаа хүмүүсийг ажилд авсан гэх мэтээр шүүмжлэн лайдвсан юм.

Үүнтэй холбоотойгоор тус нэгдлээс дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” нэгдлийн 18,000 гаруй уурхайчин, инженер, техникийн ажилтан, албан хаагчдын хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтийн сүлжээгээр гүтгэх, мөн нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бүтэц, орон тоог цомхон, мэргэжлийн болгох шинэчлэлийг буруугаар ойлгуулах оролдлого гарч байгаад харамсаж байна.

Иймэрхүү зүй бус, гүтгэлгийн шинжтэй үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа нэг хувь хүнтэй холбоотой гомдол, саналыг олон нийтийн сүлжээгээр бус, холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Нийгмийн сүлжээгээр дамжуулан байгууллагын үйл ажиллагааг харлуулах замаар улс төрийн болон хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх аливаа оролдлогод бид ажлын бодит үр дүн, санхүүгийн сахилга бат, баялгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах болно.

Манай хамт олны хөдөлмөр шударга ажил, мэргэжлийн хандлага, хамтын ажиллагаа, бодит үр дүнд тулгуурладаг. Гүтгэлэг, дайралтаар бидний бодит ажлыг хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Нэгдлийн нэр хүнд, нийт хамт олныхоо хөдөлмөр, зүтгэлийг хамгаалахын төлөө шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад хандах болно. Цөөхөн монголчууд бид эвтэй байж, нэг нэгнээ дэмжиж, хамгаалж, хамтдаа урагшлах ёстой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe