Ираны дараагийн Дээд удирдагчаар амиа алдсан Аятолла Али Хаменеигийн хүү Можтаба Хамениг томилсныг зарлалаа. Можтаба одоо 56 настай бөгөөд Иран улсыг 37 жил удирдсан аавыгаа залгамжлахаар болсныг өчигдөр буюу ням гарагт мэдэгдлээ. Тэрбээр өмнө засгийн газарт албан тушаал хашиж байгаагүй бөгөөд олон нийтийн өмнө маш цөөн тоогоор гарч ирж байжээ.
Дээд удирдагч асан Аятолла Али Хаменеиг өнгөрсөн бямба гарагт өөрийн офисстоо халдлагад өртөж амиа алдсан. Түүнээс гадна хэд хэдэн өндөр албан тушаалтнууд амиа алдаж, Хаменеигийн эхнэр, охин, ач хүү, хүргэн зэрэг гэрийн бүлийн гишүүд нь мөн цохилтод өртсөн юм. саналыг сонсох ёстойг анхааруулж байсан.
Өчигдөр Трамп ABC News сувгаар ярихдаа “Хэрвээ тэд бидний саналыг сонсохгүй бол удаан тэсэхгүй” хэмээн дахин анхааруулсан юм.
Сэтгэгдэл үлдээх