Газрын тосны үнэ дөрвөн жилийн хугацаанд анх удаа баррель нь 100 ам.доллароос давлаа

.Graph
2026-03-09

Ойрхи Дорнодын томоохон эрчим хүчний үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулсны дараа түүхий газрын тосны үнэ ням гарагт нэг баррель нь 100 ам.доллароос давж, брент маркийн газрын тосны үнэ 18 хувиар өсөж, нэг баррель нь 108.68 ам.долларт хүрсэн бол АНУ-ын WTI газрын тосны үнэ бараг 20 хувиар өсөж, нэг баррель нь 108 ам.долларт хүрчээ.

Энэ нь дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн хамгийн чухал боомтуудын нэг болох Ормузын хоолой АНУ-Израилийн Ирантай хийсэн дайны улмаас хаасантай холбоотой юм. 

Одоогийн өсөлт нь 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдсанаас хойших хамгийн өндөр өсөлт болж байна. Тухайн үед барелль нь одоогийн үнэтэй зэрэгцэж байсан юм. 

Өнгөрсөн долоо хоногт энэ үнэ бараг есөн хувиар өсөж, 79 ам.долларт хүрээд байсан. Олон хүн үүнийг хэдхэн хоногт 100 ам.доллароос дээш гарна гэж таамаглаж байсан бол энэ нь баталгаажлаа. Харин одоо Ормузын хоолойн хаалт энэ сарын сүүл хүртэл үргэлжилбэл энэ үнэ 150 ам.долларт хүрнэ гэж зарим шинжээчид үзэж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe