Херо энтертайнмент групп ХХК-ийн захирал Б.Баатар өнгөрсөн оны 11 дүгээр сард Сэтгүүлч Б.Болорчимэгтэй ярилцах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шүүхэд өгсөн талаараа дурдсан.
Учир нь мөн сарын 12-нд Б.Энхбаяр сайд Д.Амарсбаясгалан, Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ, А.Амундра нарыг хууль бус ажиллагаатай холбоотой хэмээн олон нийтэд мэдээлсэн.
Энэ үеэр Б.Баатар нь Гэрэгэ товер гэх барилгын 14 болон 15 давхрыг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнгээс “дээрэмдэж” авсан зэрэг асуудлыг хөндсөн билээ.
Тэгвэл уг мэдээллийг тодруулсан сэтгүүлчийн асуултад Б.Баатар үгүйсгэсэн хариу өгч, дээрх нь худал мэдээлэл учир Б.Энхбаяр сайдыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн хэмээгээд байсан юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн шүүхээс тодруулахад прокурорын байгууллагаас тийм хэрэг ирүүлээгүй гэв. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дээрхтэй холбоотой Б.Баатараас нэхэмжлэх гаргаагүй байна гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх