Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (Mongolia Tourism Organization) хамтран зохион байгуулж буй “Tourism Week – 2026” үндэсний чуулган Төрийн ордонд албан ёсоор нээлтээ хийлээ.
Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны Ерөнхийлөгч Т.Баттулга, МХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав болон аялал жуулчлалын салбарын 800 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ жилийн чуулганд олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлж байна.
ҮҮНД
• Кацүхиса Ишизаки – UN Tourism (Ази, Номхон далайн бүс)
• Мияги Кэнсүкэ – Japan International Cooperation Agency (JICA)
• Жу Хэйн Нан – Korea International Cooperation Agency (KOICA)
Мөн UN Tourism, JICA, KOICA, Солонгосын аялал жуулчлалын байгууллагууд, The Nature Conservancy зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудын илтгэгчид, гадаадын хөрөнгө оруулагчид оролцож байгаа нь онцлог болж байна.
МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ТОГТВОРТОЙ ӨСӨЖ БАЙНА
Мөн 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 28-ны хооронд Монгол Улс 44,767 жуулчин хүлээн авч, өвлийн улиралд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт тогтоосон нь Монголын өвлийн аялал жуулчлалын шинэ боломж, өсөлтийг харуулж байна. Гэсэн ч хэдий ч салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэх гарц шийдэл олохын төлөө ажиллах ёстойг салбарынхан онцолж байв.

Сэтгэгдэл үлдээх