АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Евро 5 төрлийн шатахууны үнэ өснө

Г.Энэбиш
2026-03-09

Геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан Евро-5 стандартын бүтээгдэхүүнд үнийн нэмэгдэхээр байна.Евро 5 төрлийн түлшний үнэ нэмэгдэхээр байна. Үнийн нөлөөлөл 4-р сараас эхлэн мэдэгдэхээр байгаа. Өнөөдөр сайдын зөвлөлийн хурал зарлаж удахгүй үнийн зөвлөлийг хуралдуулж энэ асуудлыг ярилцахаар болжээ.

Харин АИ-92 шатахууны нөөц хангалттай, бүх саваа дүүргэчихсэн буюу нөөцтэй байгаа. Манай улс ОХУ-тай 60 мянган тонн шатахууныг тогтвортой үнээр худалдан авах гэрээтэй. Энэ нь манай дотоодын хэрэглээний 75 хувь гэсэн үг. 

БНХАУ-аас авдаг шатахууны хэмжээгээ нэмэгдүүлье гэсэн хүсэлт тавьсан. Гэхдээ тус улс экспортын бүтээгдэхүүндээ хязгаарлалт тавьсан тул манай хүсэлт шийдвэрлэгдэхэд хүндрэлтэй.

Манай улсын шатахууны нөөцийн хэмжээ дээд тал нь  30 хоногийн нөөцлөх боломжтой: Нөөцийг агуулах, саваа нэмэгдүүлж  чадвал нөөцийн хэмжээгээ, буюу дотоодын хэрэглээний нөөцийг  хоногоо ахиулах боломжтой. Энэ оны улсын төсөвт шатахууны нөөцийн сав барих хөрөнгө тусгагдсан. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлыг 36 сар хийхээр төлөвлөсөн юм. Мөн дотоодын хэрэгцээний талыг хангана гэх газрын тосны үйлдвэрийг дахин хойшлуулахгүйгээр ашиглалтад оруулах нь Монголчуудын хувьд амин чухал асуудал болоод байна. Үгүй бол шатахууны үнийн нөлөөг дагасан үнийн өсөлт, инфляцийн нэмэгдэл та биднийг хүлээж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe