Монголд анх удаа хүүхэд, залуучуудад зориулсан олон улсын театрын наадам болох гэж байна

.Graph
2026-03-10

Монголд хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн театрын уран бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй "Wanderlust” наадам болох гэж байна.

Assitej Mongolia нь хүүхдүүдэд хүртээмжтэйгээр театрын уран бүтээлийг хүргэх, уран бүтээлчдийг энэхүү чухал салбарт анхаарлаа төвлөрүүлэхийг уриалах, хүүхдийн хөгжилд жүжиглэх урлагийн гүн гүнзгий нөлөөг харуулах зорилгоор энэхүү төслийг санаачилсан билээ.

Монгол Улсын 1.3 сая хүүхдийн 60 гаруй хувь нь хөдөө амьдардаг. Тэдний олонх нь театрын уран бүтээлийг үзэх боломж хомс. Тиймээс “Асситеж Монгол” үндэсний төв “Wanderlust” төслийг бичжээ.

Энэ удаагийн төсөлд Монгол, Непал, Индонези зэрэг улсын алслагдсан хөдөө орон нутгийг сонгон авч, тухайн бүсэд байрлах хүүхэд бүрд амьд театрын баялаг ертөнцтэй танилцах боломжийг олгож, тайзны урлагийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм. 

Хэзээ, хаана вэ?

  • 2026 оны 4-р сарын 14-25-ны өдрүүдэд Орхон аймаг болон Булган аймгуудад болно.

Төсөл Монгол улсад анхлан хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд цаашлаад 2026-2027 оны хооронд Индонез, Непал улсад үргэлжлэх аж. 

"Wanderlust" төсөл нь зөвхөн театрын наадмаар хязгаарлагдахгүй, хүүхэд залуучуудад уур амьсгалын өөрчлөлт, байгальдаа ээлтэй байхыг театрын урлагаар дамжуулан уриалах хөдөлгөөн байх болно. Наадмын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сэдвийн дор хийгдсэн уран бүтээлүүд байхаас гадна байгальд ээлтэй тайзны засал, хувцас хэрэглэл, эрчим хүчний хэрэглээг хамгийн бага түвшинд байлгах бөгөөд очсон газар бүртээ хүүхэд, залуучуудад зориулсан үйл ажиллагаанууд явагдах юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe