“Байртай сүү-2” хөтөлбөрийн супер азтан тодорлоо

.Graph
2026-02-16

Үндэсний ууган үйлдвэрлэгч Сүү ХК-ийн хэрэгжүүлсэн “Байртай сүү-2” хөтөлбөрийн супер азтан тодорч, 2 өрөө байрны түлхүүрийг албан ёсоор гардууллаа.

1958 онд байгуулагдсан тус компани нь Улаанбаатар хотоос 350 км радиуст байрлах 2500 гаруй малчин, фермерээс өглөө бүр шинэхэн сүүг татан авч, өдгөө Монгол Улсын 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд тархан суугаа хэрэглэгчдэдээ чанар, стандартын шаардлага хангасан сүү, сүүн бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлж ирсэн үндэсний үйлдвэрлэгч юм.

Сүү ХК нь хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор жил бүр “Байртай сүү”, “Таргийн баяр-90 саятан”, “Иштэй азтан” зэрэг хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Байртай сүү-2” хөтөлбөр нь айл өрхийн амьдралд бодит өөрчлөлт авчрах, урт хугацааны үнэ цэн бүтээхэд чиглэсэн гэдгээрээ онцлог болжээ.

Тус хөтөлбөрийг санаачлахдаа орон гэр, тогтвортой амьдрах орчин нь хүн бүрийн хамгийн суурь хэрэгцээ гэсэн үзэл баримтлалд тулгуурласан байна. Эрүүл хүнсний хэрэглээтэй адил аюулгүй, өөрийн гэсэн орон байртай байх нь гэр бүл бүрийн хамгийн том мөрөөдөл байдгийг харгалзан үзэж, богино хугацааны шагналаас илүү бодит үр өгөөжтэй шийдэл санал болгосон аж.

Өмнөх “Байртай сүү-1” хөтөлбөрийн супер азтан Эрдэнэт хотоос тодорч байсан бол энэ удаагийн супер азтанаар Замын-Үүд сум, Дорноговь аймаг-ийн харьяат, үнэнч хэрэглэгч Ж.Эрдэнэбаяр тодорсон байна. Тэрбээр өдөр тутамдаа хэрэглэдэг Шимт болон Милк брэндийн сүүг худалдан авснаар сар шинийн баярын босгон дээр 2 өрөө байрны эзэн болжээ.

Тус хөтөлбөр нь хэрэглэгчдэд бодит үнэ цэн бүтээсэн томоохон урамшууллын нэг болж, нийгмийн эерэг хандлагыг түгээсэн арга хэмжээ боллоо.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe