Өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн хүчирхийлж буй бичлэг цахим орчинд цацагдсанаар сургуулиудад бугшсан үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал нийгмийг цочроосон. Энэ талаар нийгмийн зүгээс олон янзын байр суурийг илэрхийлж буй. Сэтгэлзүйчид, төрийн өндөр албан тушаалтнууд, сошиал нөлөөлөгчид, жирийн иргэд бүгд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.
Тэгвэл энэ удаад цахим орчинд хандалт өндөртэй, залуусын даган дуурайдаг сошиал нөлөөлөгч, олны танилууд өсвөр насны хүчирхийлэгч нарыг хэрхэн харж буйг тоймлон хүргэж байна.
Цахим сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 9-ний шөнө насанд хүрээгүй хүүхдүүд нэгнийгээ зодож, гадуурхаж буй дүрс бичлэг нийтлэгдсэн. Үүссэн нөхцөл байдлын дагуу Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг бүртгэж, шуурхай шалгалтын ажиллагаа явуулж байна
Инстагаар танилцсан хөвгүүнтэйгээ кино үзэх үедээ муудалцаж, бахиар хавчиж байгаа нь 130 дугаар сургуулийн охид, үе тэнгийн охиноо нүцгэлж, зодож байгаа нь 21, “номт наран” сургуулийн сурагчид
Өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдсэн бол тусгай журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
Эсрэг
Дэмжсэн
2026-03-11
Дээр үед зодоон цохион, гудамжны дээрэм, бүлэг танхайрал, атамануудын эрин үе байсан ч арай ч ингэж олноороо нийлж охин хүүхдийг орцонд цустай нь хольдоггүй байсан байхаа.
Жинхэнэ нийгмийн шаар шавхруунууд гэдэг чинь эд нар байна.
Эмэгтэй хүүхдүүд юу үзэж харж хүмүүжсэн болоод ийм хүмүүжилтэй болох вэ. Заавал хариуцлага хүлээ. Колонд нь явуул. Золбин хүүхдүүдийг даврааж яасан ч болохгүй.
Өөрсдийгөө лаг cool гэж л боддог байх даа. Халтар, золбин, хүний сэжиг хүрмээр бацаанууд вэ.
Аав ээж нь хүмүүжүүлж чадаагүй юм бол улс хүмүүжүүлэх хэрэгтэй. Явдаг газар руу нь явуулах хэрэгтэй. Бузрууд вэ.
Өдөр ирэх тусам л хөгшин залуугүй зэрлэгшээд, араатан шиг болгоож байна даа. Муу новшнууд.
10-н жилийн сургууль араатнуудаар дүүрэн болчихсон юм уу? Харамсалтай. Орчин үед хүүхдийг өөрийнхөөр нь байлга гэдэг хүмүүжил бас л буруудаад л байна даа. Айдаг эмээдэг хүнтэй, хайрлаж энэрдэг сэтгэлтэй болгож өсгөхийн хажуугаар хүмүүжүүлэх хэрэгтэй байна
Хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд оруулсан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын байгаа байдал, хандлага нь хүүхдийг бусдыг дээрэлхэхэд хүргэж байгаа. Тэд том болоод өөрсдийг нь ийнхүү хүмүүжүүлсэн томчуудаасаа өс авах болно.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй, танилтай нь хүн алсан ч хууль үйлчлэхгүй, аргалдаг гэдэг сэтгэхүй залууст нэвт шувт нутагшжээ. Үе тэнгийн дээрэлхэлт тэр энэ гэлгүй, нийтээрээ юм байна!!! Миний хүүхдийг ингэж дээрэлхвэл би ёстой тэвчихгүй, эвлэрэхгүй, орхихгүй.
Хүүхэд юу харж өснө түүнийгээ л үйлддэг гэдэгтэй 1000% санал нийлдэг. Эцэг эх нь ёс суртахуунгүй, дээрэлхүү дээрэмчид бол тэд аархаж хүн зодож, дээрэлхэж өсөх нь бүр зүй ёсны хэрэг болчихсон.
Өөрийнхөө амьдралд сэтгэл дундуур, өөртөө итгэлгүй, сул дорой хүн л бусдыг доош хийж байж өөрийгөө илүү гэж мэдэрдэг. Хүүхэд ч бай том хүн ч бай…
Хамгийн гол нь эцэг эхчүүд нь ийм хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаагаа анзаарч ичиж зовж байгаа юу? Харин ч их додигор. Аа үхсэн ямар хүн алж хүрээ талчихсан биш гээд пээдэлзэж байгаа байх гэсэн мэдрэмж төрөөд байна. Эцэг эх хүүхдүүдэд нь хариуцлага тооц.
Иймэрхүү асуудалд хүчирхийлэл үйлдсэн хүүхдүүдэд ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгдөггүй нь хүчирхийлэгчдийг өөхшүүлж байна. Ингэж сүр болоод, 3 хоноод л чимээгүй болчихдог гэж бодоод өөхшиж байна. Үнэхээр ой гутмаар юм. Хүн юм уу араатан юм уу.
Хохирогчид хүндэвтэр гэмтэл тогтоогдвол хүүхдүүд гэх ,үү хүмүүс гэх үү, 3 хүртэлх жилийн хорих ялтай гэнэ. Арьс нь зулгарч, нүүр ам нь хөхөрч, цус гоожихоос илүүтэй зүрх сэтгэлд нь маш том шарх, сэтгэл санааны хохирол бий боллоо. Үүнийг яах юм.
Эцэг эх нь хүмүүжүүлээгүй хүүхдийг төр засаг нь хүмүүжүүлнэ. Хөтлөлцөөд колоонд явах нь дээ.Өмнөх үеийхэнд үе тэнгийн дээрэлхэлт хэвийн байсан учир нийтээрээ сэтгэцийн асуудалтай, өвчин хөдлөхөд бэлэн мэдрэл муутай тэсрэх бөмбөгүүдийг бий болжээ.
Сэтгэгдэл үлдээх
1
1
Дэмжих үү?
0 0