Энэ сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт нийт 19.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 35 хувиар өслөө

.Graph
2026-03-11

2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт нийт 19.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 35 хувиар өслөө.

Үүнээс 4.1 сая тонн нүүрсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжаалсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин өссөн эерэг үр дүн юм.

Жил бүрийн хоёрдугаар сард цагаан сарын баярын амралтын өдрүүд тохиодогтой холбоотойгоор нүүрсний экспорт тодорхой хэмжээнд буурах хандлагатай байдаг. Гэсэн хэдий ч 2026 оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт 16.4 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөнөөр сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. 



 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe