Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах шинэ байр өнөөдөр буюу мягмар гарагт ашиглалтад орлоо. Манай оронд анх удаа олон улсын жишгээр баригдсан түр байраа гэмт хэргийн золиос болсон охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж, ар гэрийнх нь зөвшөөрлөөр “ШИНЭСАРАН” гэж нэрлэжээ.
“ШИНЭСАРАН" түр хамгаалах байр хүчирхийллээс ангид байх нийгэм нийтийн хариуцлага, ухамсрын дохио сануулга, бэлгэ тэмдэг болж, энхрий бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлнэ.
Өнөөдрөөс хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн дэд сайдын хамт ЦЕГ-ын харьяа түр хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцсан. Зуу гаруй жилийн настай хуучин байшинд хүн амьдрах, засварлах боломжгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул түр хамгаалах шинэ байр ашиглалтад оруулах ажлыг шуурхайлах чиглэл өгсөн юм.
Сэтгэгдэл үлдээх