Өсвөр насныхны дунд үүсээд буй үе тэнгийн дээрэлхэлт гэх ойлголт хальж, эрүүгийн шинжтэй, давтан үйлдэлтэй, бүлэглэлийн шинж чанартай болоод байна. Тэгвэл энэ асуудалд салбарын яамд, төрийн өндөр албан тушаалтнууд, хууль сахиулагчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана.
Боловсролын сайд П.Наранбаяр KiVa хөтөлбөрийг боловсруулсан Финландын багийг Монгол Улсад ажиллуулж, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын орчин, нөхцөлд цогц үнэлгээ хийх санал дэвшүүлэв.
ХЭҮК-оос Сургуулийн орчинд дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг мэдээлэх орчныг бүрдүүлж, өртсөн сурагчдад дэмжлэг үзүүлж, урьдчилан сэргийлж, таслан зогсоох тогтолцоог бий болгох зэрэг зөвлөмжийг Боловсролын сайдад хүргүүлжээ.
Эсрэг
Дэмжсэн
2026-03-11
Хүчирхийллийн бүхий л хэлбэрийг таслан зогсоож, яаралтай анхааралдаа авч, асуудлыг шийдвэрлэн, хохирсон хүүхдүүдэд сэтгэл зүйн болон хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээ үзүүлж, хамгаалалтад авах, дахин ийм зүй бус явдал гаргуулахгүй байхад анхаарна.
Өсвөр насныхны дунд ялгаварлан гадуурхсан, дээрэлхсэн үйлдэл хэм хэмжээнээс хэтэрлээ. Ил болж байгаа нь л энэ. Хүүхэд учраас л ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэдэг буруу мэдээллийг зогсоож, ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгөх хэрэгтэй.
Дээрэлхэгч ганцаараа бол хүчгүй. Харин хажууд нь хараад инээж, алга ташиж, бичлэг хийж байгаа хүүхдүүд түүнийг өөгшүүлдэг. Иймд бусдыг дээрэлхэж байгаа нэгнийгээ өөгшүүлэлгүй, дээрэлхүүлж байгаа найзыгаа хамгаалаарай! ҮЗЭГЧ байхгүй бол ДЭЭРЭЛХЭГЧ зогсоно.
Бусдыг дээрэлхэж байгаа 14-с дээш насны хүүхдүүдийг өмөөрөх шалтгаан байхгүй. Сургуулиас гадуур энэхүү үйл явдал болсон ч арга хэмжээ авна. Үе тэнгийн дээрэлхэлт удаа дараа болсон сургуулиудын удирдлагад хариуцлага тооц гэсэн чиглэл өгсөн.
Энэ бол манай нийгмийн үнэт зүйл, хүүхэд хүмүүжлийн тогтолцоо алдагдсаны тод дохио. Хүчтэй нь сул доройгоо дээрэлхдэг биш, харин хүчтэй нь сул доройгоо хамгаалдаг нийгмийг цогцлоох ёстой. Иймд сургуулиудад "Цэрэгжилтийн хичээл"-ийг сэргээнэ.
Хүүхэд нийгмээсээ хүмүүжиж байдаг. Тиймээс суурь хүмүүжилд хүн бүрийн оролцоо чухал. Өнөөдөр 16 хүртэлх насны хүүхдүүдийн цахим орчны хэрэглээг хязгаарлах талаар ЗГ-ын хурлаар хэлэлцлээ.
Үе тэнгийн дээрэлхэлтийн цаана эрүүгийн хариуцлагын асуудал яригдана. Хүний эрх чөлөөнд халдаж, хүнд гэмтэл учруулах, тэр бүү хэл амь насанд аюултай үйлдлүүд бичлэгээс харагдсан. Ямар хэмжээний гэмтэл учирснаас хамаарч ял, шийтгэлийн асуудал яригдана.
Хотын төвийн болон төлбөртэй сургуульд үе тэнгийн дээрэлхэлт их байна. Гэр хорооллын сургуульд харьцангуй бага. ХҮЭК дампуурчихсан юм байна. Дээрэлхсэн хүүхдийн эрхийг л ярихаас үүрэг хариуцлагыг огт ярихгүй байна.
Хүүхэд алдаа гаргахад нийгэм өөрөө шалгагддаг. Үе тэнгийн дээрэлхэлт, хулгай, дээрэм, хүчин гээд ямар ч гэмт хэрэг, зөрчил гарсан түүний цаана “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦОО” бүхэлдээ ажиллаж байна уу гэж харах ёстой.
Миний хувьд олон жилийн өмнөөс хүүхэд хамгааллын бодлогоос гадна дээрэлхэлтийн эсрэг тусгай бодлого хэрэгтэй гэж ирсэн. Дээрэлхэлт бол зүгээр нэг “хүүхдүүдийн маргаан” биш. Энэ бол ирээдүйн хүчирхийлэл, гэмт хэргийн эхлэл болдог ноцтой нийгмийн асуудал.
Сурагч дээрэлхэлт үйлдвэл хувийн хэрэгт нь тэмдэглээд их сургуульд элсэх болон бусад боломжийг хаах асуудлыг судалж буй. Дээрэлхэлт гэхээс илүү гэмт хэргийн шинжтэй болоод байгаа учир хүүхэдтэй нь биш үйлдэлтэй нь бодлогоор тэмцье гэж уриалж, судалж байна
Дээрэлхэлтийг зогсоохын тулд зөвхөн нэг хүүхдийг шийтгэх биш, хамт олны соёлыг өөрчлөх, айдасгүй орчин бүрдүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсох үндэсний хэмжээний системтэй бодлого шаардлагатай.
Одоо энэ нэгнээ шалдалж зодож бүр нэмж хүчирхийлсэн бүлэг этгээдүүдэд эр эмгүй бүгдэд нь байж болох ялын дээд хэмжээг нь өгч явуулаад нийгэмд жишиг тогтоохгүй бол үнэхээр цаашид хүүхдүүдээ хамгаалах боломжгүй болж!
Үе тэнгийн дээрэлхэлт болсны дараа ярих биш урьдчилан сэргийлэх талаас нь арга хэмжээ авах ёстой. Ямар нэгэн аргаар дээрэлхвэл хариуцлага тооцох, дээрэлхэлтийг зогсоох дээр хууль, эрхзүйн хүрээнд ажиллана.
Сэтгэгдэл үлдээх