2022-2024 оны гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

2024 оны байдлаар, тухайн шалтгаант осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 74.4 хувиар буюу 1.7 дахин өссөн үзүүлэлт юм. Дараах хүснэгтээр осол гэмтлийн шинэ тохиолдлын тоог сар бүрээр өмнөх оны мөн үетэй харьцуулан харуулав.
|
Сар |
Гэмтсэн он |
||
|
2022 |
2023 |
2024 |
|
|
2 сар |
|
|
1 |
|
3 сар |
1 |
2 |
6 |
|
4 сар |
4 |
2 |
68 |
|
5 сар |
7 |
3 |
58 |
|
6 сар |
1 |
73 |
55 |
|
7 сар |
8 |
62 |
54 |
|
8 сар |
13 |
69 |
152 |
|
9 сар |
12 |
71 |
81 |
|
10 сар |
2 |
20 |
41 |
|
11 сар |
2 |
2 |
13 |
|
12 сар |
|
1 |
3 |
|
Нийт |
50 |
305 |
532 |
2024 онд бүртгэгдсэн цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдлын 93.0 хувь нь нийслэлд бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 91.2 хувь нь ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС тусламж үйлчилгээ авсан байна.
2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа ба тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байна.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл, нийт тохиолдлын 72.0 хувь нь мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн ба дараагаар нь мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх 17.5 хувь, явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх 9.0 хувь, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх 1.5 хувь тус тус бүртгэгджээ.
|
Осол гэмтлийн шалтгаан |
Тоо |
Хувь |
|
Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх |
93 |
17.5 |
|
Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх |
8 |
1.5 |
|
Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах, онхолдох |
383 |
72.0 |
|
Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх |
48 |
9.0 |
|
Нийт |
532 |
100.0 |
Дараах хүснэгтээр шалтгаан тус бүрийг насны бүлгээр задлан харуулав.
|
Насны бүлэг |
Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх |
Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх |
Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах, онхолох |
Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх |
Нийт |
|||||
|
Тоо |
Хувь |
Тоо |
Хувь |
Тоо |
Хувь |
Тоо |
Хувь |
Тоо |
Хувь |
|
|
0-4 |
1 |
1.1 |
0 |
0.0 |
20 |
5.2 |
1 |
2.1 |
22 |
4.1 |
|
5-9 |
0 |
0.0 |
2 |
25.0 |
87 |
22.7 |
4 |
8.3 |
93 |
17.5 |
|
10-14 |
12 |
12.9 |
0 |
0.0 |
77 |
20.1 |
4 |
8.3 |
93 |
17.5 |
|
15-19 |
42 |
45.2 |
3 |
37.5 |
77 |
20.1 |
2 |
4.2 |
124 |
23.3 |
|
20-24 |
15 |
16.1 |
1 |
12.5 |
33 |
8.6 |
3 |
6.3 |
52 |
9.8 |
|
25-29 |
11 |
11.8 |
1 |
12.5 |
28 |
7.3 |
6 |
12.5 |
46 |
8.6 |
|
30-34 |
4 |
4.3 |
0 |
0.0 |
31 |
8.1 |
2 |
4.2 |
37 |
7.0 |
|
35-39 |
3 |
3.2 |
0 |
0.0 |
16 |
4.2 |
5 |
10.4 |
24 |
4.5 |
|
40-44 |
2 |
2.2 |
0 |
0.0 |
6 |
1.6 |
3 |
6.3 |
11 |
2.1 |
|
45-49 |
1 |
1.1 |
0 |
0.0 |
2 |
0.5 |
4 |
8.3 |
7 |
1.3 |
|
50-54 |
1 |
1.1 |
0 |
0.0 |
4 |
1.0 |
1 |
2.1 |
6 |
1.1 |
|
55-59 |
0 |
0.0 |
0 |
0.0 |
1 |
0.3 |
5 |
10.4 |
6 |
1.1 |
|
60-64 |
0 |
0.0 |
1 |
12.5 |
1 |
0.3 |
3 |
6.3 |
5 |
0.9 |
|
65-69 |
1 |
1.1 |
0 |
0.0 |
0 |
0.0 |
3 |
6.3 |
4 |
0.8 |
|
70+ |
0 |
0.0 |
0 |
0.0 |
0 |
0.0 |
2 |
4.2 |
2 |
0.4 |
|
Нийт |
93 |
100.0 |
8 |
100.0 |
383 |
100.0 |
48 |
100.0 |
532 |
100.0 |
Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.
|
Онош ӨОУА-10 дагуу |
Тоо |
Хувь |
|
|
Толгойн гэмтэл |
120 |
22.6 |
|
|
Хүзүүний гэмтэл |
2 |
0.4 |
|
|
Цээжний гэмтэл |
20 |
3.8 |
|
|
Хэвлийн гэмтэл |
17 |
3.2 |
|
|
Мөр ба бугалганы гэмтэл |
35 |
6.6 |
|
|
Тохой ба шууны гэмтэл |
112 |
21.1 |
|
|
Бугуй ба сарвууны гэмтэл |
49 |
9.2 |
|
|
Түнх ба гуяны гэмтэл |
12 |
2.3 |
|
|
Өвдөг ба шилбэний гэмтэл |
98 |
18.4 |
|
|
Шагай ба тавхайн гэмтэл |
61 |
11.5 |
|
|
Биеийн олон хэсгийн гэмтэл |
3 |
0.6 |
|
|
Бусад тодорхойгүй хэсгийн гэмтэл |
1 |
0.2 |
|
|
Гэмтлийн шок |
T79.4 |
2 |
0.4 |
|
Нийт |
532 |
100.0 |
|
2024 оны байдлаар тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна.
|
Бүртгэгдсэн газар |
Т/Тоо |
|
Шалтгаан |
Онош |
|
ШШҮХ |
2 |
|
Цахилгаан дугуйтай онхолдох |
|
|
|
||||
|
ГССҮТ |
1 |
|
Скүүтерт мөргүүлэх |
|
2025 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 2533 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгджээ.
Нийт тохиолдлын 2518 нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдсэн байна. Харин тухайн шалтгааны улмаас нас барсан тохиолдол 3 байгаа юм.
Нийт тохиолдлын 69.6% (1765) нь эрэгтэй, 30.4% (771) нь эмэгтэйчүүд бол нийт тохиолдлын 34.7% нь 15-19 насныхан түгээмэл байна.
Тухайн осол гэмтлийг шалтгаанаар авч үзвэл 54.1% нь мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унаж бэртсэн бол, 28.0% нь тухайн хэрэгсэлтэй явж байгаад суудлын автомашинд мөргүүлж гэмтсэн байна.
Сэтгэгдэл үлдээх