Шинэ амт туршина гэж бодох төдийд допамин ялгардаг

.Graph
2026-03-13

Найзуудаараа гарч байхад нэг нь “Би дандаа энэ шар айргийг уудаг” гэж хэлснээ дараагийн удаа өөрийг барьчихсан сууж байвал битгий гайхаарай.

Шалтгаан нь маш энгийн, шар айраг хэрэглэгчид угаасаа сониуч буюу дийлэнх нь шинэ амт турших сонирхолтой байдаг.

Тэдний

  • 38 хувь нь бараг хэзээ ч нэг ижил шар айраг сонгодоггүй, шинэ амт турших дуртай
  • 44 хувь нь шинэ төрлийн шар айраггарвал заавал туршиж үздэг
  • 41 хувь нь өөр брэнд, өөр төрлийн шар айраг туршиж үзэх сонирхолтой байдаг гэж Нильсен(Nielsen) олон улсын судалгааны байгууллагын судалгаанд дурджээ.

Тэр ч байтугай хэрэглэгчдийн 15 хувь нь жилд 10-аас дээш төрлийн шар айраг туршиж үздэг байна.

Шар айраг тархинд ямар мэдрэмж өгдөг вэ?

Өтгөн хөөстэй шар айраг хүний тархинд допамин ялгаруулдаг гэж судлаачид тайлбарладаг. Допамин нь тархины “шагналын нейротрансмиттер” бөгөөд хүлээлт, сонирхол, сэдэл зэрэг мэдрэмжтэй холбоотой химийн дохио юм.

Сонирхолтой нь допамин зөвхөн баярлаж дууссаны дараа биш, “баярлах гэж байгаа мөчид” идэвхждэг.

Шинэ амт туршина гэж бодох төдийд л тархи аль хэдийн “сонирхлын горим”-д орчихдог гэсэн үг юм.

Хүн амтыг эхлээд нүдээрээ үнэлдэг

Хоол, ундаа, бүтээгдэхүүний өнгө, бүтэц, хөдөлгөөн, хөөс зэрэг нь харааны өдөөлтөөс үүсэх урамшууллыг тархи боловсруулах үйл явцыг өдөөж, допамины ялгарлыг нэмэгдүүлдэг. Тиймээс өтгөн хөөстэй, харагдах байдал сайтай шар айраг илүү сонирхол татах нь бий.

Жишээ нь сүүлд ууж үзсэн Чехийн алдарт “Tezzz” шар айраг хөөсний бүтэц, харагдах байдлаараа илүү тааламжтай санагдсан.

Тэгэхээр шар айраг бол зүгээр нэг ундаа биш шинэ амт нээх сонирхол, жижиг туршилт, найзуудтайгаа хуваалцах адал явдал юм.

Харин та ямар шар айрагт дуртай вэ?

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe