Ираны эсрэг АНУ болон Израилын эхлүүлсэн мөргөлдөөн гурав дахь долоо хоногийнхоо нүүрийг үзэж байна.
Дайны зорилго юу байсан бэ?
- Дональд Трампын хамгийн том зорилго бол Ираны цэргийн хүч болон байлдааны зэвсэг, үйлдвэрүүдийг устгах юм. Тэр дундаа Иран цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байх явдал юм.
- Хэрэв Иран цөмийн зэвсэгтэй болбол Израилд томоохон аюул заналхийлэл ирнэ гэж үздэг.
Ираны цөмийн хөтөлбөрийн талаар
- Ираны цөмийн хөтөлбөрийг 1950-иад оноос эхлэлтэй гэж үздэг. Энэ үед энэхүү хөтөлбөр нь цөмийн бус эрчим хүч, судалгааны зориулалттай байжээ.
- 1979 онд Иранд шинэ Исламын засаг гарч ирснээр энэ байдал нөгөө тийш эргэж, барууны улсуудтай хамтын ажиллагаагаа зогсоосон.
- Ингээд 1980-иад оны дунд үеэс эхлэн Ираны шинэ Засгийн газар цөмийн энергийн судалгаагаа эхэлж буйгаа ихэд нууцалж ирсэн.
- 2002 онд Иран Natanz Nuclear Facility, Arak Nuclear Facility гэх хоёр нууц цөмийн байгууламжтай гэдэг мэдээлэл гарсан ба энэ үеэс АНУ болон барууны орнууд тэднийг хардаж ирсэн юм.
- Үүнээс хойш Иран цөмийн зэвсэг туршиж байгааг баримтаар баталж, Олон Улсын Цөмийн Эрчим хүчний Агентлаг-ОУЦЭХА (International Atomic Energy Agency-(IAEA) шалгалт хийхэд, сэжиглэл бодитой болж Ираныг энх тайваны зорилгоор бус цөмийн зэвсэгтэй болохоор ажиллаж байна гэж буруутгасан юм.
- Ингээд 2015 онд олон улсын хэлэлцээр болж, Иран улс цөмийн зэвсэгтэй болохгүй гэсэн гэрээнд гарын үсэг зуржээ.
- 2026 оны эхээр ОУАЭА Иран 2025 оны цохилтод өртөж амжаагүй газар доорх байгууламжууддаа өндөр баяжуулсан ураныг нууж, зөөсөөр байгаа гэх нотлох баримт олсон юм.
- Ийн тэд амлалтаасаа буцаж цөмийн зэвсгийн хөтөлбөрөө нууцаар хэрэгжүүлсээр байсан тул 2018 онд Ерөнхийлөгч Трамп АНУ-ыг энэ гэрээнээс гаргасан байдаг.
Ираны уран баяжуулалт
Олон Улсын Цөмийн Эрчим хүчний Агентлаг (IAEA)-ийн тооцоолсноор Иран улс 441 кг 60 хувь хүртэл баяжуулсан урантай байгааг мэдээлсэн бөгөөд энэ дүн нь өнгөрсөн 2025 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт болохыг харуулжээ.

Ийн хэмжээнд баяжуулсан уран нь цөмийн бөмбөгт ашиглагдаж болох ч хүчин чадлын хувьд бага байдаг байна. Тэд одоо дорвитой ганцхан хөдлөхөд цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай концентраци болох 90 хувьд хүрэх боломжтой гэж шинжээчид үзээд байгаа юм.
ОУАЭХА-ийн тооцоолсноор, Иран ураныг 90 хувь хүртэл баяжуулж чадсан тохиолдолд 10 цөмийн зэвсэг үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
Үүнээс л сэргийлж АНУ, Израил одоо өрнөөд буй дайныг эхлүүлсэн гэжээ.
Хэдийгээр Трамп болон зарим салбарын шинжээчид Иран цөмийн зэвсэг хийхэд маш бага хугацаа үлдсэн гэ үзэж байсан ч зарим шинжээчид үүнийг үгүйсгэсэн юм. Олон Улсын Судалгааны Хүрээлэнгийн Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх судалгааны төвийн шинжээч Жеффри Льюис "Иран цөмийн зэвсэгтэй болоход ойрхон байгааг нотлох баримт байхгүй" гэжээ.
Сэтгэгдэл үлдээх