Монгол Улсад шинэ улс төрийн хүчин болох Либертари намыг Монгол Улсын Дээд шүүх албан ёсоор бүртгэлээ.
Тус намыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай өргөдлийг 2026 оны нэгдүгээр сарын 13-нд Дээд шүүхэд хүргүүлсэн бөгөөд холбогдох журмын дагуу шат дараатайгаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Улмаар 2026 оны гуравдугаар сарын 16-ний Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөний хуралдаанаар тус намын даргаар Э.Оргил-Эрдэнийг сонгосныг бүртгэлээ.
Либертари намыг өмнө нь хэд хэдэн удаа бүртгэхээс татгалзаж байсан бөгөөд энэ удаад хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангаж, ийнхүү улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдэж байна.
Ингэснээр Либертари нам нь Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн намуудын нэг болж, цаашид улс төрийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэл бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх