Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна

.Graph
2026-03-18

Монгол Улсад жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг Монгол цэргийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Зэвсэгт хүчний 105 жилийн ойтой давхцан, улс орон даяар ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүд өрнөж байна.

Энэ өдөр эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах ариун үүргийг нэр төртэйгээр биелүүлж ирсэн үе үеийн дайчид, зэвсэгт хүчний алба хаагчдад хүндэтгэл үзүүлдэг.

Тухайлбал хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг таниулах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нийслэлийн зарим дүүрэгт зохион байгуулжээ.

Мөн Монгол цэргийн өдөрт зориулсан “Эх орны цэрэг–2026” яруу найргийн наадам зарлагдаж, цэрэг, эх орны сэдэвт уран бүтээлээр дамжуулан иргэдийн эх оронч сэтгэлийг дэмжих ажлууд үргэлжилж байна.

Монгол цэргийн өдөр нь зөвхөн батлан хамгаалах салбарынхны баяр бус, эх орноо хамгаалах үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй бүх иргэдийн баяр болгон тэмдэглэдэг онцлогтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe