Ираны Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Али Ларижани Израилын цохилтын үеэр амиа алдсаныг Ираны албаны хэвлэл мэдээллийн байгууллага өчигдөр буюу мягмар гарагт баталгаажууллаа. Түүний нуугдаж байсан байранд нь цохилт өгчээ.
Ингэснээр Иран улс Дээд удирдагч асан Аятолла Али Хаменийгаас хойш хоёр дахь өндөр албан тушаалтнаа алдлаа. Ларижанитай хамт түүний хүү болон бие хамгаалагчид мөн амиа алджээ.
Тэрбээр Ираны стратегийн шийдвэрийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг нэгэн байсан бөгөөд барууны эсрэг хатуу, чанд байр суурьтай нэгэн байжээ.
Ларижани нас барахаасаа өмнө дайны үе шат, дотоодын үймээн самуун болон цөмийн зэвсгийн хөтөлбөр гэсэн гурван томоохон ажлыг удирдах үүрэг гүйцэтгэж байжээ.
Иймд Ларижанигийн үхэл ганц албан тушаалтны үхэл бус, Иран улсын цаашдын тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй удирдлагын томоохон хямралыг бий болгоод байна.
Сэтгэгдэл үлдээх