П.Наранбаяр сайд гомдов

.Graph
2026-03-18

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад барьсан. Дээрх сайдууд чухам яагаад суудлаасаа бууж буй талаар тоймтой хариулт өгөөгүй.

Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр ХҮН намын Удирдах зөвлөлийн хурал дээр өргөдлөө өгөх болсон шалтгаанаа тодорхой хэлж, намын улс төрийн шийдвэрт гомдолложээ.  

Эх сурвалжийн мэдээлснээр П.Наранбаяр: “Боловсролын сайдаар ажиллахдаа сургуулийн өмнөх болон бага боловсролын хөтөлбөрийг шинэчлэв, багийн бага сургуулийг санаачилж хувийн хэвшилтэй хамтран 5 сургуулийг нээж, 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарлах замаар салбарын хөрөнгө оруулалтыг 1.1 их наядад хүргэсэн. Багш ажилчдын суурь болон үндсэн цалинг хоёр үе шаттайгаар нийт 50% нэмэхээр болсон. ХҮН намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд АЧААНЫ ХҮНД, ГАЛ АТГАЖ ажиллалаа.

Засгийн газарт ирж буй галыг сааруулах улс төрийн шийдвэр болохыг ойлгож болох ч, Боловсролын салбар, ХҮН намын мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх ажлыг бодохоор сэтгэлд хөндүүр, товчхондоо гэнэтийн энэхүү шийдвэрт гомдолтой байна” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe