Ё.Нямжав: АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨЖ байна.
НЗДТГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга утасдаж, өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгааг дуулгалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэснээрээ сар гаруйн өмнөөс би томчуудынхаа нүдэнд торсон хог болсон.
ҮАБЗөвлөлөөс энэ асуудлаар намайг саяхан дуудаж уулзсан. Бичгээр байр сууриа өг гэсэн. Би өгсөн. Цагаан сарын дараа НЗДТГ-ын дарга Оюунчимэгтэй уулзахдаа энэ талаар хэлсэн, бичгийг өгсөн. Тэр үед шийдвэр хэрэгжүүлээгүй,даалгавар биелүүлээгүй үндэслэлээр чөлөөлөгдөх болсоноо ойлгосон.
Харамсах зүйл алга оо. Хог шиг торсон хэн нэгэн явж болно. Харин асуудлаа эргэж хараасай даа томчууд маань. Нийслэлд ганцхан томоохон, чухал байршилтай хүрээлэнгээ битонон ширэнгэ болгочихгүй ногооноор нь аваад үлдчих сэтгэл ганц хүнд ядаж үлдээсэй билээ.
Дөрвөн үндэслэл бүхий бичиг ҮАБЗ-д гаргаж өгсөнөө энд орууллаа.


Сэтгэгдэл үлдээх