ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ "Чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Боловсролын сайд П.Наранбаярын оронд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг, Эрчим хүчний сайд П.Чойжилсүрэнгийн оронд УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор болсон. Маргааш УИХ-аар хэлэлцэх байх" хэмээн мэдэгдлээ.
Л.Энх-Амгалангийн хувьд 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байсан, 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон туршлагатай гишүүдийн нэг. Б.Найдалаа эдийн засагч мэргэжилтэй.
Ерөнхий сайдын зүгээс ХҮН-д хамгийн асуудалтай эрчим хүчний салбараа хариуцуулж байгаа бол Монгол улсын өрх бүрд хамаатай боловсролын салбарт өмнө нь тухайн албан тушаалыг хашиж байсан Б.Энх-Амгаланд дахин атгууллаа.
Сэтгэгдэл үлдээх