Иргэдийг орон сууцны залилангаас хамгаалах хуулийн төсөл танилцууллаа

Ц.Чимэдцэеэ
2026-03-19

Монгол Улсад орон сууц захиалж, төлбөрөө бүрэн эсвэл ихэнх хувиар төлсөн иргэд байрандаа орж чадахгүй, эсвэл өмчлөл нь баталгаажихгүй хохирох тохиолдол олноор, давтамжтай гарч байна.

2019–2025 оны хооронд бүртгэгдсэн 73,135 залилах гэмт хэргээс 2,365 нь орон сууцны захиалгатай холбоотой буюу 3.2 хувийг эзэлж байна. Нэг хэрэгт хэд хэдэн иргэн хохирдог тул бодит хохирогчдын тоо хэдэн мянгад хүрч буй. Мөн баригдаж дуусаагүй барилгыг барьцаалан авсан зээлийн хэмжээ огцом өссөн нь эрсдэл нэмэгдсэнийг илтгэж байна. 2020 онд 567.3 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 5,093.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Асуудлыг холбогдох үйл ажиллагааны ил тод байдлыг хангаснаар шийдэх боломжтой хэмээн хууль тогтоогч үзэж байна. Энэ хүрээнд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.

Дээрх асуудалтай холбоотойгоор Өмгөөлөгч О.Батхүүд 3-4 хотхоны 800 орчим иргэн ханджээ. Тэдний төлөөллөөс өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцлоо.

Л.Дэмбэрэл: 12 жил дахин төлөвлөлтөөр байрандаа орохыг хүлээж байна. Би амьдадаа үзэхгүй юм шиг байна.

Марч констракшн ХХК-иас орон сууц захиалаад, хохирсон иргэд ярьж байна.

Ажиндай ХХК-ийн хохирогч: Орон сууц захиалсан биш сүүлдээ заналхийлүүлж байна

Харин хуулийн төсөлд баригдаж дуусаагүй орон сууцны нэгж бүрийг хаягжилттайгаар бүртгэж, тус бүрт нь хувийн хэрэг нээн бүртгэдэг болох зохицуулалт тусгажээ. Ингэснээр иргэд худалдан авах гэж буй орон сууцны мэдээллийг урьдчилан нягтлах боломж бүрдэж, давхар захиалга болон залилангийн эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Түүнчлэн барилгын бүртгэл, газрын мэдээлэл, хаягжилтын системийн уялдаа сайжирч, өмчлөх эрхийн баталгаа бэхжих, зах зээлийн ил тод байдал нэмэгдэх, маргаан буурах, барилгын компаниудын хариуцлага дээшлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Тийм шүү,Ажиндай ХХК-н барилгын хохирогч нар маш их байгаа олонч жил болж байна аль 2020оноос хойш одоог хүртэл баригдаагүй

Одноо

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe